Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид олон удаагийн үйлдлээр иргэдийн мал хулгайлсан этгээдүүдийн илрүүлжээ. Тодруулбал Өмнөдэлгэр сумын харьяат Б, Ц, Т, Жаргалтхаан сумын харьяат М нар үгсэн тохиролцож, “Хьюндай Портер”, “Субару Порестер” маркын автомашин ашиглан өнгөрөгч 2016 оны есдүгээр сард Өмнөдэлгэр сумын нутгийн малчин Ц-ийнхээс зургаан хонь, 2017 оны хоёрдугаар сард Жаргалтхаан сумын нутгаас малчин Б-ийн 4 тооны адуу, малчин Ц-ийн 4 тооны адууг нийт 4 удаагийн үйлдлээр хулгайлсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Б.БАТ