Сербт төрсөн 47 настай эмэгтэйг олон нийтийн сүлжээ хамгийн дэгжин, хамгийн аятайхан эмээгээр тодруулжээ. Тэр эмэгтэйн тухай The Sun сонин баасан гаригийн дугаартаа бичжээ.
Заклина (бүрэн нэр нь тодорхойгүй) хамгийн дэгжнээр хувцасласан өөрийн аксесауруудын зургийг тогтмол нийтэлдэг аж. Түүний зураг авалт Италийн хотуудад явагддаг бөгөөд Instagram хуудсаа шинэчлэхийг нь 158 мянга гаруй хүмүүс тогтмол ажиглаж хүлээж байгаа гэнэ. Энэ блогчин эмэгтэй хоёр ачтай. Тэднийхээ зургуудыг бас нийтэлдэг аж.
The Sun сонинд өгүүлснээр, Заклина Швейцари, Франц, Польшт амьдарч байсан гэнэ. Тэрбээр ахимаг насны эмэгтэйчүүдийг дэгжин сайхан болоход уриалан дуудаж байгаагаа хэлжээ.
Тэгвэл Хятадын 50 настай Сюй ч наснаасаа залуухан харагддаг эмээгийн тоонд багтаад байна. Тэрбээр өөрийн 25 настай охинтойгоо гадуур зугаалахад нь хүмүүс тэднийг эгч дүү нар гэж боддог аж.
Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Британийн Ротерем хотын дуучин 46 настай Белинда Уайт (Belinda White) наснаасаа хоёр дахин залуу харагдаж байгаа тухай мэдээлж байв. Тэрбээр йогоор хичээллэж эхэлсний дараа гэр бүлээ зөв хооллолтын дэглэмд шилжүүлсэн гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР