Хуучирсан мэдээ: 2017.03.25-нд нийтлэгдсэн

Амьтад унтдаг уу?

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Хэрвээ 5-7 цаг унтаж чадаагүй тохиолдолд бид гомдоллож эхэлдэг. Харин амьтад бага хугацаагаар унтсан ч үүндээ сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Амьтдын ертөнцийн хэллэгт “нойр” бус, харин “зүүрмэглэх” хэмээх нэр томьёог ашигладаг юм байна. Ихэнх амьтад өдөрт бага хугацаагаар олон удаа амардаг бол зөвхөн мич өдөрт нэг удаа амардаг гэнэ.

Цагаан акул

Цагаан акул 9-10 минут унтдаг. Унтаж байх хугацаанд акулын хурд 23 км/ц –т хүрдэг байна. Учир нь акулын эрүүний булчин загалмайгаар дамжуулан ус шахах боломжгүй байдаг. Иймээс тодорхой хэмжээний хөдөлгөөнтэй байх хэрэгтэй аж. Учир нь акул удаан хугацаанд хөдөлгөөнгүй байвал үхэх аюултай гэнэ.

Цагаан өрөвтас

Цагаан өрөвтас шувуу өдөрт 1-2 цаг унтдаг. Мөн тэнгэрт удаан хугацаагаар нисч байх үедээ 10-15 минут амардаг гэнэ. Ингэхдээ тэд нисэх онгоцны дээгүүр нисч, баримжаагаа авдаг юм байна. Харин дараагаар нь унтах газартаа бууж, амардаг аж.

Анааш

Анааш өдөрт хоёр цаг унтдаг. Унтахдаа толгойгоо ар нуруу дээрээ тавин амардаг аж. Хоёр цагийн хугацаанд унтахдаа 20 хүртэлх минутад нь гүн нойрсдог гэнэ.

Морь

Морь нэг талаараа хэвтэж 2-3 цаг унтдаг. Хэрвээ морь зургаагаас дээш цаг хэвтвэл уушгины хавантай болдог юм байна. Гэхдээ амьтад хэдэн цагаар ч зогссон ямар нэгэн ачаалал авдаггүй гэнэ.

Африкийн заан

Заан өдрийн 15-18 цагийг хоол идэхдээ зарцуулдаг тул ойролцоогоор гурван цаг гаруй хугацаанд босоогоороо эсвэл хэвтээгээрээ унтдаг аж. Заан ямар нэгэн зүйл налж хэвтэх дуртай байдаг. Энэ нь хөл дээрээ хурдан босоход амархан байдаг юм байна.

Хүн

Дөнгөж төрсөн нярай хүүхэд өдөрт 17 хүртэлх цаг, насанд хүрсэн хүн 7-8 цаг, харин хөгшин хүмүүс 5-6 цаг унтахад хангалттай байдаг. Харин хүн унтахгүйгээр 264 цаг байж чаддаг гэсэн рекорд бүртгэгдсэн байдаг байна. Гэхдээ ямар ч амралтгүй ажиллахад хүний тархи сэтгэлзүйн хямралд ордог.

Дельфин- Афалина

Дельфин нэг минутад 2-3 удаа уснаас дээш гарч амьсгалдаг учир гүн нойрсоно гэж бараг байхгүй. Гэхдээ ойролцоогоор 10 хүртэл цаг амардаг аж

Гэрийн муур

Муурнуудын олонх буюу гуравны хоёр нь өдөрт 50-110 минут унтдаг. Харин өдөр бүр 20 хүртэлх цаг амардаг.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ ВОКРУГ СВЕТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж