Пүүжээ “жинхэнэ шулам”-ын дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Пүүжээ “жинхэнэ шулам”-ын дүрд тогложээ

Топ модель, загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэн кино урлагийн салбарт цахиур хагалж яваа нэгэн. Оролцон тоглосон кино бүр нь үзэгчдээс сайн “очков” авдаг Пүүжээ дийлэнхдээ уян зөөлөн, эелдэг, сайхан сэтгэлтэй, эрх гүнж, товчхондоо эерэг дүр бүтээдэг байлаа. Харин энэ удаад тэрбээр “жинхэнэ шулам”-ын дүрд тогложээ. “ТВ Коктейль” хамтлагийн хоёр дахь бие даасан “Мөнгөний гахай” инээдмийн кинонд Пүүжээ эдийн шуналтай, сувдаг сэтгэлтэй, ёстой л мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, гэхдээ бас ч гэж сэргэлэн, сайхан хүүхний дүр бүтээсэн байна. “ТВ Коктейль”-ийнхон өөрсдөө түүний дүрийг “жиннннкэн шулам” хэмээн тодотгосныг бодоход Пүүжээ ч тун сонирхолтой дүрд хувирсан бололтой.

“ТВ Коктейль”-ийн залуусын бүтээж буй “Мөнгөний гахай” инээдмийн кино энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ гэдгийг дашрамд дуулгая.



Г.Даша


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж