“Ардын их хурал хөдөлгөөн”-ийнхөн өнөөдөр 11.00 цагаас хоёр танхимтай парламенттай болох тухай асуудлыг хөндсөн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Дээрх арга хэмжээг Соёлын төв өргөөнд хийх юм.
Өмнө нь тус хөдөлгөөнийхөн Монголын Залуучуудын холбооны байранд дээрх сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг уулзалтад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл илтгэл тавьсан. Тэрбээр “Одоогийн УИХ хяналтгүй болсон. Хоёр парламенттай болох юм бол хяналттай болж, олигарх тогтолцоог халах боломж бүрдэнэ” гэж хэлж байв.
Г.ХОРОЛ