Карибын орнуудыг хар шуурга дайрч байна

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Карибын орнуудыг хар шуурга дайрч байна

Порто Рикогийн нийслэл Сан Жуан хотоос 165 бээрийн зайд мягмар гаригт Эмили хар шуурга шуурч, улмаар ирэх өдрүүдэд чиглэлээ өөрчилж Доминиканы Бүгд Найрамдах улс, Гайти, Багамийн зүүн өмнөд хэсгийг дайрах төлөвтэй байна гэж цаг уурын мэргэжилтнүүд урьдчилан тооцоолжээ. Салхины хурд одоогоор 85 км/цаг байгаа ч цаашид 165 км/цаг болтлоо нэмэгдэж болзошгүй гэсэн байна. Энэ хүрээнд мягмар гаригт Багамийн засгийн газар Эмили хар шуурганы аюулаас урьдчилан сэргийлэх хяналтын хороог байгуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Гайти, Порто Рико, Доминиканы Бүгд Найрамдах улсуудын онцгой байдлын хяналтын хороонууд мягмар гаригт тус тусын бэлэн байдлыг дээшлүүлж, шуурганы анхааруулгыг өгөөд байна. Гайтийн засгийн газар иргэддээ болзошгүй үерийн аюул болон хөрсний гулсалт, нуралт болж болзошгүйг анхааруулж, байнга зарлаж байгаа аж. Шуурга цаашид АНУ-ын Виржинийн арлууд, Багамийн зүүн өмнөд хэсэг, Турк, Кайкосын арлуудруу чиглэлээ өөрчлөх төлөвтэй байгаа ба ирэх бямба гаригт АНУ-ын Флоридагийн зүүн эргийг мөн дайрч болзошгүй байгаа ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж