Орон нутгийн сурагчдын III улирлын амралтын эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гаргасан тушаалын дагуу орон нутгийн сурагчдын амралт өчигдрөөс эхлээд байна. Ирэх дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл амарна. Нийт 14 хоног амрах юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт энэ сарын 30-наас буюу ирэх долоо хоногоос эхэлнэ. Долоо хоног л амарна.
Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байснаас II улирлын амралтыг арав гаруй хоногоор сунгасан. Иймээс энэ удаагийн амралтын хоногийг долоо хоногоор багасгажээ.
Дээрх тохируулгыг хийснээр сурагчид ирэх тавдугаар сараас эхлэн амрах боломжтой болж байгаа аж.
Г.ХОРОЛ