Хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ

-Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна-

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Тэдний өгч буй мэдээллээр энэ сарын 22-ны өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.8 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны ястай махны үнэ 5.4 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махны үнэ 2.6 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөгдөөгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6620 төгрөг, үхрийн /ястай/ мах 7785 төгрөг, үхрийн цул мах 9010 төгрөг, адууны /ястай/ мах 4875 төгрөг, ямааны /ястай/ мах 4700 төгрөгийн үнэтэй байна.

Тэгвэл өмнөх сартай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай нэгдүгээр зэргийн гурил болон савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурчээ. Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өсөж, өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байгаа аж. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 5.8 хувиар өсчээ. Харин өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.7 хувиар буурч, луувангийн үнэ 1.4 хувь, байцааны үнэ 56.1 хувь, хүрэн манжингийн үнэ 5.9 хувь, сонгинын үнэ 2.8 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад төмсний үнэ 2.0 хувиар буурч, байцааны үнэ 14.3 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна гэв. Түүнчлэн сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны үнийг өмнөх сартай харьцуулан судалгааг гаргажээ. Савласан /нэг литрийн/ сүүний үнэ 5.1 хувь, задгай сүүний үнэ 33.3 хувиар өсч, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар буурчээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад савласан /нэг литрийн/ сүүний үнэ 2.1 хувиар өсөж, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 7.6 хувиар өсч, өмнөх долоо хоногтой харьцуулахад мөн өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурчээ. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.1 хувиар өсч, өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байгаа талаар Үндэсний статискийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж