21 компанийн 50,176 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

21 компанийн 50,176 хувьцаа арилжжээ

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 50,176 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бөөний худалдаа"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.31%-иар өссөн бол "Шарын гол” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.09% хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 16,831 ширхэг үнэт цаас   1,599,676,930 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 814.51 нэгж болж 0.68%-иар буурсан  бол зах зээлийн үнэлгээ 1,412,092,628,365 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж