БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хег баривчлах шийдвэрийг Ерөнхий прокурорын газраас гаргасан талаар “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Түүнийг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, улсын нууцыг задруулсан гэсэн үндэслэлээр буруутган, баривчлах шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар Пак Гын Хегээс 10 гаруй цагийн турш анх удаа байцаалт авсан бол өнөөдөр тус улсын прокурор баривчлах тогтоол гаргалаа.
Пак Гын Хегийн хувийн зөвлөх Чүэ Сун Силь Ерөнхийлөгчийн нэрийг барьж, төрийн бус байгууллагадаа 77.4 тэрбум вон буюу 65.6 сая ам.долларын хандив авсан нь тогтоогдсон бөгөөд үүнийг өөрийн санаачилгаар хийгээгүй байна.
Б.БАТ