Энэ бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн, гайхамшигтай төрхтэй ариун газар. Тус газар нь Эквадорын хилийн ойролцоох Ипиалес хотоос холгүй оршдог юм байна. XVIII зуун буюу 1774 онд энэ газрын хадан дээр бурхны ариун дүр үзэгдэж байсан түүхтэй. Тэрхүү ариун дүрийг харсан хүмүүсийн өвчин эмгэг эдгэдэг гэдэгт нутгийн иргэд итгэдэг байсан бөгөөд чин сэтгэлээсээ мөргөл үлддэг байжээ.
Хожим энэ газарт сүм барьж, бурхны ариун дүр үзэгддэг хадыг байршуулжээ. Тус хад нь энэ газрын хамгийн үзэсгэлэнт газар болов. Бурхны дүртэй энэхүү хад нь нэг метрийн өндөртэй. Өнөөдрийн байдлаар тус хадны ойр хавийн саарал чулуугаар бүрж чулуу, цэцэг, алтаар чимэглэжээ.
Лас-Лахас сүмийн өнөөгийн загварыг гаргах гэж уран барилгачид гурван удаа барьсан байдаг. Улмаар 1948 онд орчин үеийн дүр төрхөө олсон. Үүнээс гадна сүм рүү явах замыг хадан дээр сийлж, хавцал дээгүүр 30 метрийн нуман гүүр барьсан аж.
Энэ газарт ирсэн хүмүүс өндөр ургамалтай ой шугуйд байгаа мэт сэтгэгдэл төрдөг гэнэ. Мөн нутгийн иргэд өвчин эмгэгийг нь эдгээж өгөхийг хүссэн бичгийг хадны хана бүрт наадаг юм байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ВОКРУГ СВЕТА