Хятадын тэрбумтнууд амиа алдах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Хятадын тэрбумтнууд амиа алдах нь ихэсчээ

Хятадад чинээлэг баян эрхэм болчихоод удаан хугацааны турш тэр хэвээрээ байна
гэдэг амаргүй "ажил" болжээ. Хятадын Үйлдвэрлэл,
худалдааны
холбооны тэргүүн, "Shanxi Haixin Iron and Steel" компанийн захирал,
тэрбумтан Ли Хайканг 2003 оны нэгдүгээр сард буудуулж, цаг бусаар амиа алдсан. Цамцны үйлдвэрлэлээр
тэрг
үүлдэг Өвөрмонголын "Qitai Apparel" компанийн тэргүүн Юн
Куанмин 2005 оны есд
үгээр сард бусдад барьцаалагдаж, амьдаараа газарт булуулан нас
барсан.

Магадгүй эдгээр хэрэг тохиолдлынх байж болох ч тэд жам ёсоороо нас
бараагүй Хятадын тэрбумтнуудын нэг болжээ. "Форбес" сэтгүүлээс
явуулсан судалгаагаар Хятадад сүүлийн найман жилийн турш амиа алдсан тэрбумтны тоо 72-т хүрсэн аж. Түүнээс 19 нь өвчнөөр, бусад 53
нь осол, гэмт
хэргийн золиос болсон байна. Хятадын Засгийн газраас
тэдний долоод нь цаазаар авах ял ноогдуулсан бол 15 нь бусдын гарт амиа алдаж,
17 нь амиа хорлосон гэх мэдээлэл бий.

"Southern Daily" сонинд мэдээлснээр "Тэрбумтнуудын үхэл бүрийн цаана
тэдний баян чинээлэг байдал аюулгүй амьдралынх нь баталгаа болж чадахгүй байгааг
харуулж байна" хэмээн онцолжээ. Үүнийг олон улсын шинжээчид янз бүрээр тайлбарлаж байна. Юун түрүүнд, коммунист засаглалтай орны хувьд эдийн засгийн хувьд
бусдаас хараат бус болж, хөрөнгө орлогоо нэмэгдүүлэхийг хүсэх нь хэтэрхий аюултай учир Засгийн газрын зүгээс янз
бүрийн дарамт
ирдэг байж бо
лох юм гэж үзжээ.

Хамгийн сүүлийн судалгаагаар Хятадад 100 сая юань буюу 15 сая ам.доллараас
дээш хөрөнгөтэй 60 мянган орчим хүн байгаа юм. Тэдгээр нь Хятадын нийт хүн амын 0.0045
хувьтай тэнцэнэ.
Өнгөрсөн 2008-2010 оны хооронд олон сая ам.долларын хөрөнгөтэй
10 мянган хүн тутмын хоёр нь амиа алдсан гэх тооцоо гарсан. Гэтэл Хятадад
хамгийн аюултай мэргэжилд тооцогддог цагдаагийн албан хаагчдаас 10 мянган хүн тутмын
гурав нь нас
барсан байжээ.

Тэгэхээр баян болно гэдэг хамгийн эрсдэлтэй "ажил" болж таарах нь. Сүүлийн нэг
жил орчмын хугацаанд гэмт хэргийн халдлагад
өртөх Хятадын
баячуудын тоо улам бүр өсөх хандлагатай байгаа аж. Түүнчлэн амиа алдаж байгаа хүмүүсийн ихэнх нь 30-40 настай байгаа юм. Шанхай дахь хамгийн нэр хүндтэй
портал сайт болох "Eastday.
соm"-ийн шинжээч Дин Чаншенг
"Хятадад хүмүүсийн амьжиргааны түвшин өдөр ирэх бүр сайжрах болсон. Тэр хэрээрээ залуу саятан, тэрбумтнуудын too
ч олширч. Харин энэ нь осол, эндэгдлийн тоог нэмж байна" хэмээн онцолжээ.

"Форбес" сэтгүүлээс гаргасан судалгаагаар Хятадын тэрбумтнуудын тоо 115 болсон
байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт
юм. Түүнчлэн тэрбумтнуудын тоогоороо Хятад улс АНУ-ын дараа оржээ.
Харин энэ тоо ийнхүү богино хугацаанд өссөн шигээ удахгүй буурч магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Хятадын Засгийн газар хээл
хахуультай нэлээд хатуу тэмцдэг.

Өнгөрсөн
хавар л гэхэд төмөр замын асуудал хариуцсан сайдаа авлигын хэрэгт татаж, албан
тушаалаас нь чөлөөлсөн билээ. Тухайн үед Хятадад нэр хүндтэйд тооцогдож байсан тэр эрхэм төмөр замын
олон т
өсөл хариуцан ажиллаж, нэлээд хөрөнгө чинээтэй болсон нь ийнхүү хууль сахиулагчдын хараанд өртөх шалтгаан болсон гэдгийг хөндлөнгийн ажиглагчид онцолж байв.

Хятадын хууль сахиулагчид хээл хахуулийн оролцсон хүмүүсээс гадна
мансууруулах бодис наймаалсан хэрэгт ч мөн адил ялын дээд хэмжээ ноогдуулдаг аж.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж