Дэд ерөнхийлөгчийн сунгаанд Б.Баттүшиг, Ц.Дамдин нар ялав

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Дэд ерөнхийлөгчийн сунгаанд Б.Баттүшиг, Ц.Дамдин нар ялав

МҮОХ-ныхон удирдлагуудаа сонгож байна. Тус хорооны ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн улиран сонгогдсон бол дэд ерөнхийлөгчөөр нь Б.Баттүшиг, Ц.Дамдин нар сонгогдсон байна.

Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/

Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/

Дэд ерөнхийлөгчийн сунгаанд

  • Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/

  • Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/

  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  • Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/

  • Ж.Хатанбаатар /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч/ нар өрсөлдсөн юм.

Дэд ерөнхийлөгчийн сонгуульд 137 хүн санал өгснөөс 85 нь Б.Баттүшигт, 69 нь Ц.Дамдинг сонгосон байна. Ийнхүү МҮОХ-ны дэд ерөнхийлөгч нар сонгогдлоо.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж