Обама дурсамжаа 60 сая доллараар бичнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Обама дурсамжаа 60 сая доллараар бичнэ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр 2008 оноос хойш ажилласан Барак Обама ажлаа өгсөнөөс хойш гэр бүлийн хамт энд тэнд амарсаар яваа. Гэр бүлийн ойрын найзын мэдээлснээр Барак Обама Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийнхээ дурсамжаа бичихээр Номхон далайн Тетироа арал руу явсан хэмээн Washington Post мэдээлжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалаа өгч Цагаан ордноос явснаас хойш Обамагийн гэр хэд хэдэн газар, тухайлбал, Палм-Спрингс, Карибын арлууд, Хавайд амарчээ. Валентины баярын өдрөөр хос наран шарлагын газар байгааг илтгэх хөлнийхээ зургийг эхнэр Мишель нь нүүр номондоо оруулсан байжээ.

Барак Обама хоёр боть бүхий дурсамж номоо 60 сая ам.доллараар бичиж байгаа бөгөөд дурсамжийг хэвлэх эрхийг Penguin Random House авсан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж