Алдарт жүжигчин Жонни Депп "Murder on the Orient Express” киноны зураг авалтын үеэр 23 настай Люси Бойнтонд дурлажээ. Одоогоор сошиалд тэдний хамтдаа татуулсан ямар нэгэн зураг байхгүй байгаа бөгөөд тэд хоорондын харилцаагаа нууцалж байгаа гэнэ.
Люси Бойнтон нь 1994 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн. Түүний эцэг эх нь The Telegraph сэтгүүлд ажилладаг. Мөн Люсигийн эцэг нь “Last Days in Cloud Cuckooland” номын зохиолч юм байна.
Люси нь арван настайгаасаа эхлэн эцэг эхийнхээ замаар явахаар шийдэж The Telegraph сэтгүүлд Динейлэндийн тухай аяллын тэмдэглэл бичиж байжээ. Тэрээр 12 настайдаа “Мисс Поттер” кинонд залуу зохиолчийн дүрийг бүтээж байсан юм байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: ELLE