Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээгээр 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар банк бус санхүүгийн салбарын нийт актив 787.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоос 26.3 хувиар буюу 163.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Энэхүү өсөлтөд банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 154.3 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 132.1 тэрбум төгрөгөөр буюу 42.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.
Нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө эзэлж байгаагийн 60.7 хувийг зээл, 30.9 хувийг мөнгөн хөрөнгө, 8.8 хувийг бусад хөрөнгө эзэлсэн дүнтэй гарчээ.
Г.ХОРОЛ