Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Цайз захын урд замд нэгэнтэйгээ уралдаж байсан хоёр машин осолджээ. Улмаар 48-34 УНН улсын дугаартай "Аксент" маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн, замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, улмаар шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатаж эхэлжээ. Галыг унтраасны дараа Цагдаагийн газрын 102, Түргэн тусламжийн 103 болон “Шунхлай” компанийн Шуурхай зохицуулалтын албанд ослын дуудлагыг өгч, зохих журмын дагуу ажиллажээ. Түргэн тусламжийн эмч нарын хэлж буйгаар, жаахан л цаг алдсан бол жолоочийн амь насанд аюул учрах байсан гэнэ. Хэрэв онхолдсон машинд гарсан галыг түргэн шуурхай унтраагаагүй бол хүний амь эрсдэж, цаашлаад шатахуун түгээх станц дэлбэрэлтэд өртөж болзошгүй нөхцөл байдал үүсэх байжээ.
ЭХ СУРВАЛЖ: POLIT.MN