Боксын ертөнцийн “Posh & Becks”

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Боксын ертөнцийн “Posh & Becks”

WBC-гийн дунд жингийн дэлхийн аварга Британийн мэргэжлийн боксчин Карл Фроч болон түүний найз бүсгүй, тачаангуй модель Рачель Кордингли нарыг боксын ертөнцийн “Posh & Becks” хэмээн нэрлэх болжээ. Сексийн амьдралаа олон нийтэд дэлгэж, нэг хэсэг шуугиан тарьсан Бэкхэмийнхний ор хөнжлийн асуудал бүрэн мартагдаагүй байтал Кордингли бэлгийн амьдрал, дур тачаалынхаа талаар “Zoo” сэтгүүлд ам нээж, олныг алмайруулав. Тэрбээр хүч бяр нь амтагдсан хайртай найз залуугаа мэргэжлийн боксын рингэнд өрсөлдөгчөө бушуухан нам цохиосой гэж хүсдэг тухайгаа ярьсан байна. Рачель “Карлын тулааны өмнөх бэлтгэлийн үеэр бид хоёр секийн тал дээр хаалттай байдаг. Хамгийн сүүлд Андре Дирреллтэй хийсэн тулааны өмнө 10 долоо хоног бэлгийн харьцаанд орохгүй байхыг анхааруулсан. Харин энэ нь надад мэдээж сайхан санагдахгүй шүү дээ. Би Карлын тэмцээний хуваарьт тааруулж, сексийн амьдралаа төлөвлөх шаардлагатай болдог, ер нь ч тэгсээр ирсэн. Гэхдээ зарим үед бид дүрмээ зөрчдөг. Тулаан дууссаны дараа жинхэнэ халуухан зүйл болно шүү” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж