Ахуйн түймрээс амиа алдах нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Ахуйн түймрээс амиа алдах нь ихэсчээ

Дундговь аймгийн  “Сайхан-Овоо сумын Төгрөг багийн Модон гэдэг газар өнгөрсөн баасан гаригт айлын гэр шатаж, нэг хүүхэд нас барж, гурван хүн түлэгдсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, 33 настай М-ийн гэр шатаж, таван настай хүү нь амиа алдаж, гурван настай хүү, болон эхнэр нь хүнд түлэгдэж Эрдэнэдалай сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Мөн Увс аймгийн Завхан суманд өнгөрсөн сард айлын гэр шатаж, нэг гэр бүлийн таван хүн түлэгдэж, өдгөө ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тиймээс иргэдийг галын аюулаас болгоомжилж байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж