Дэлхийн удирдагчид юу амжуулав?

Хуучирсан мэдээ: 2017.03.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчид юу амжуулав?

Энэ долоо хоногт ХБНГУ-ын канцлер орчин үеийн техник технологийн үзэсгэлэнд зочилсон бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ачааны машины жолоочийн дүрд өөрийгөө сорьжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын “Малый театр”-т сонгодог жүжиг үзсэн байна. “NEWS” агентлаг дэлхий дахинд энэ долоо хоногт болсон сонирхолтой үйл явдлыг зургаар өгүүлж байна.


Энэ сарын 20-ны өдөр Японы Ерөнхий Сайд Шинзо Абе болон Германий канцлер Ангела Меркель нар Ганновер дахь “CeBIT 2017” үзэсгэлэнгийн үеэр дрон сонирхож буй байдал. Хоёр улс робот зохион бүтээх салбаррт идэвхтэй хамтран ажиллах, мөн нээлттэй, чөлөөт худалдааг дэмжиж ажиллахаар тохиролцжээ.

Энэ сарын 20 өдөр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган үндсэн хуулийн шинэчлэлийн тухай чуулганы өмнөх өдөр өөрийн хөлбөмбөгийн ур чадвараа харууллаа. Тэрээр улс төр болон хөлбөмбөгт танхайрах байдал удахгүй арилна хэмээн амлажээ.

Токиогийн загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгч содон гоёл чимэглэлийг танилцууллаа. 2017.03.20

Солонгосын уран жолоодлогын баг Black Eagles Малайзад LIMA-2017 хүрээнд зохион байгуулагдаж буй сансарын үзэсгэлэнд агаарын уран жолоодлогыг гүйцэтгэж байна. Энэ нь Ази-Номхон Далайн бүс нутгийн томоохон зэвсэгт хүчний үзэсгэлэн юм.

Энэ сарын 22-ны Лондонд гарсан террорист халдлагын үеэр хохирсон хүнд анхны тусламж үзүүлж байна. Тус халдлагын үеэр дөрвөн хүн амь насаа алджээ.

Энэ сарын 23-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн ачаа тээврийн холбооны удирдлагуудтай уулзах үеэрээ ачаа машины жолоочийн дүрд өөрийгөө сорив.

Энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын соёлын сайд Владимир Мединский, Малый театрын уран бүтээлийн удирдагч Юрий Соломин болон тус театрийн ерөнхий захирал Тамара Михайлова нар “Сүүлийн хохирогч” жүжгийг үзжээ.

Кубын удирдагч Фидель Кастрогийн баримал нь Хонкогийн Art Basel орчин үеийн урлагийн үзэсгэлэнгийн гол үзмэрийн нэг. Энэ жил тус үйл ажиллагаанд дэлхийн 242 галерей оролцож байна.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ТАСС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж