Хөвсгөл аймгийн хэмжээнд одоогоор 50 гаруй мянган толгой мал хорогджээ. Хамгийн их мал хорогдсон нь Цэцэрлэг сум юм байна. Нийт 22500 толгой мал хорогджээ.
Нарийвчилбал, 9 суманд мянгаас дээш толгой мал, нэг суманд 20 мянгаас дээш мал хорогдсон байгаа юм байна.
Иймээс аймгийн Онцгой комисс энэ асуудлаар хуралдаж, малын хорогдол их гарч байгаа сум багийн нарийвчилсан судалгааг гаргаж, хаваржилт хүндэрсэн баг болон отрын бүсэд яваа нярай хүүхэд жирэмсэн эхчүүдийн тухай мэдээллийг гаргаж буй аж.
Мөн хаваржилт хүнд байгаа сумдад ажиллах ажлын хэсгийг байгуулжээ.
Хөвсгөл аймаг өнгөрсөн оны эцсээр 5.8 сая толгой мал тоолуулсан ч нийт мал сүргийн 1 хувь нь хорогдоод байгаа ажээ.
Г.ХОРОЛ