Засгийн газар зуны цагийн тоололд шилжүүлэх тогтоолыг хүчингүй болгосон тул өнөөдөр цагийг хөдөлгөсөнгүй.
Өмнө нь жил бүрийн гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө цагийг 1 цагаар урагшлуулдаг байсан юм. Улмаар жил бүрийн аравдугаар сард цагийг 1 цагаар ухраадаг байв.
Эрчим хүчний салбарт бий болсон алдагдлыг бууруулах зорилгоор цагийг хөдөлгөдөг гэх байр суурийг өмнөх Засгийн газрын сайд нар хэлдэг байв. Гэвч энэ нь иргэдийн эрүүл мэндэд асар хүндээр тусаж ирсэн юм.
Г.ХОРОЛ