Гүрвэлтэй сельфи хийж амжсан ч өрсөлдөгчдөө ялагджээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Гүрвэлтэй сельфи хийж амжсан ч өрсөлдөгчдөө ялагджээ

7 сая ам.долларын шагналын сантай “Masters” ангиллын тэмцээн АНУ-ын Майамид өнгөрөгч долоо хоногт эхэлсэн. Ирэх сарын 2-ны өдрийг хүртэл явагдах тус тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид оролцож байгаа билээ. Тэгвэл тэмцээний эхний тойргийн үеэр гүрвэл тоглолтыг үймүүлсэн үйл явдал болжээ. Германы теннисчин Томми Хаас, Чехийн Иржи Веселы нарын тоглолт болох үеэр гүрвэл онооны самбар дээр сууж, кортон дээгүүр гүйж саад хийжээ. Ажилтнууд гүрвэлийг барьж, холдуулснаар тоглолт цааш үргэлжилсэн байна. Энэ үеэр Герман теннисчин гүрвэлтэй сельфи хийгээд амжжээ. Хэдийгээр гүрвэлээс болж тоглолт түр завсарласан ч сельфичин Томми Хаас өрсөлдөгчдөө ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна.

Гүрвэл Флорида мужийн өмнөд нутагт олон байдаг байна.

Тоглолтыг саатуулсан гүрвэлтэй Герман теннисчин Т.Хаас сельфи хийж амжсан ч өрсөлдөгчдөө ялагдан тэмцээнээ дуусгажээ.

Эх сурвалж: http://baseline.tennis.com

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж