
дуучин Б.Маралжингоог сүүлийн үед уран бүтээл хийхгүй, уул уурхайн
чиглэлээр гадаадад сурч, урлагаа орхиж байгаа мэтээр хэвлэлээр бичих
болсон. Харин энэ талаар дуучин бүсгүй “Би ямартай ч урлагаа орхихгүй
ээ. Уран бүтээлээ хийнэ. Гол нь чанартай сайн уран бүтээл хийх нь чухал.
Одоогоор хичээл сургуулийнхаа хажуугаар уран бүтээл, мөн хувиараа ажил
хийж байгаа. Би ямар ч студи, продакшнд харъяалагдахгүй байгаа учир сайн
уран бүтээлчтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
Б.Маралжингоо удахгүй хоёр ч шинэ дуугаа сонсогчдод хүргэх юм гэнэ.
М.Урин