60-н жилийн хугацаанд оршин тогтнож буй Европын холбоо энэ хугацаанд маш олон алдаа гаргасан тул дуусгаагүй ажлаа дуусгах цаг нь ирлээ хэмээн Ангела Меркель Рим дэх айлчлалынхаа үеэр мэдэгджээ.
Тэрбээр: “Бид бүх ажлыг дуусгаагүй бололтой. Бид гадаад хилийг нээхдээ түүнийг бэхжүүлэх талаар бодож байгаагүй. Нэгдсэн валютын системтэй болохдоо бид хямралд бэлэн бус байсан. Гэхдээ энэ бүхнийг бид банкны холбоо болон тогтвортой байдлын механизмын хүрээнд засаж залруулах болно” гэв.
Учир нь Европын холбоо эхлүүлсэн зүйлээ дуусгахад маш сайн бааз байгаа гэдгийг Меркель тэмдэглэжээ. Мөн Европын холбоо цагаачлалын асуудал дээр нэгдсэн байр суурьтай болох, ард түмэн эх орноосоо дүрвэхгүй байх нөхцлийг хангах, Сирийн хямралыг шийдвэрлэх зэрэг асуудалд бүх улс орон сайн дураараар оролцох хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
Сонирхуулахад, өнөөдөр Европын холбооны 60 жилийн ой тохиож байна. 1957 оны гуравдугаар сарын 25-нд Бельги, Итали, Люксембург, Нидерланд, ХБНГУ болон Франц зэрэг улс орнууд Европын холбоо байгуулах Римийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.
Гэхдээ өнөөдөр энэ гэрээ нь байдаггүй юм байна. Учир нь тухайн үед Европын холбоог байгуулсны баярын ёслолын ажиллагаа болсон ордоны үйлчлэгч санамсаргүй тус гэрээг хаясан гэсэн түүх байдаг юм байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: LENTA