Залуу дуучин Б.Маралжингоог сүүлийн үед уран бүтээл хийхгүй, уул уурхайн чиглэлээр гадаадад сурч, урлагаа орхиж байгаа мэтээр хэвлэлээр бичих болсон. Харин энэ талаар дуучин бүсгүй “Би ямартай ч урлагаа орхихгүй ээ. Уран бүтээлээ хийнэ. Гол нь чанартай сайн уран бүтээл хийх нь чухал. Одоогоор хичээл сургуулийнхаа хажуугаар уран бүтээл, мөн хувиараа ажил хийж байгаа. Би ямар ч студи, продакшнд харъяалагдахгүй байгаа учир сайн уран бүтээлчтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярьжээ.
Б.Маралжингоо удахгүй хоёр ч шинэ дуугаа сонсогчдод хүргэх юм гэнэ.
М.Урин