Он гарсаар Пакистанд түрэмгийлэл, халдлагын улмаас 1000 гаруй хүн амиа алдсаны дотор 200 орчим нь долдугаар сард амь эрсэдсэн тухай Пакистаны хүний эрхийн комиссоос мэдэгджээ.
Тус улсад улангассан харгислал, түрэмгийллүүд ээлж халаагүй болсоор байгаа ч Талибан, Исламын хэт даврагсдын бүлэглэлүүдийн эсрэг дорвитой тэмцэж чадахгүй байгаа нь Пакистаны аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том асуудал гэж барууны удирдагчид үзэж байна.
Карачид Муттахида Квамын хөдөлгөөн, Авамигийн үндэсний нам, Пакистаны ардын нам зэрэг улс төрийн хүчнүүд эрх мэдлийн төлөө байнга тэмцэлдэж байдаг. Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн тэргүүлдэг Пакистаны ардын нам Карачи хотыг улс төрийн төвөө гэж үздэг ч уг хотод Муттахида Квамын хөдөлгөөний бодлогыг баримталдаг ажээ. Харин сүүлийн үед Авамигийн үндэсний нам Муттахида Квамын хөдөлгөөнийг эсэргүүцэж, байн байн бослого үймээн дэгдээх болсон байна.