АЛУУРЧИН ХУЛГАНА
Нейрофизиологичид аймхай хулганыг супер алуурчин болгожээ
Яах гэж үүнийг хийв? гэсэн асуулт тавигдах нь дамжиггүй. Тэгвэл Йелийн их сургуулийн судлаачид хулганын мэдрэлийн сэтгэмжийг бүрэн өөрчлөхөөр мэдрэлийн тэмтрүүлүүд дээр эрдэмтэд туршилт хийжээ. Туршилтад генетикийн сайжруулалттай тархины эсийг ашигласан бөгөөд тэд нь гэрэл мэдрэх чадвартай байсан аж. Эсийг лазерийн тусламжтайгаар идэвхжүүлэхэд аймхай амьтан түрэмгий зантай болон хувирч эсрэг байгаа биеттэй зууралдан ноцолдож, хазаж байв. Өнгөц харахад зугаатай мэт туршилт нь хөхтөн амьтдын тархины үүргийг гүнзгийрүүлэн ойлгоход тустай ажээ.
ГҮНЗГИЙ ШУМБАЛТ
Сан-Диего хотын эм найруулагчид ходоодонд зориулагдсан “шумбадаг онгоц” бүтээв.
Яах гэж үүнийг хийв? Ходоодны хүчил нь зарим эмийг шингээхэд саад болдог. Хэрэв эмийн магийн бөмбөлөгт түрхээд хэрэглэхэд металл нь хүчлийг задлан эмийг ходоодны салстын гүн рүү түлхэж өгнө.
МӨӨГНИЙ АМЬДРАЛ
Биологичид мөөгийг ибупрофенаар тэжээв.
Яах гэж? Ибупрофен нь өрөвслийн эсрэг эм гэдгийг хэн хүнгүй бараг мэдэх байх. Гэтэл түүнээс ер бусын шинж чанар илрэв. Америк, орос эрдэмтдийн бүлэг мөөгөн дээр туршилтаа явуулсан байлаа. Тэдний ибупрофенаар тэжээхэд эм нь мөөгөнцрийн амьдралыг мэдэгдэхүйцээр уртасгажээ. Мөн тийм үр дүн өт, ялаан дээр ч гарлаа. Энэ судалгаа нь Homo sapiens гуайн амьдралыг уртасгахад хэрэг болж болох талтай.
ХАРИН ЭНЭ ЦАГААР…
Австралийн жигүүртэн судлаачид тахин акула загас нь эргүйгээр үр төл өгдгийг тогтоожээ. Шведийн эрдэмтэд вирусгүй байсан бол хүний тархи огт өөр байх байжээ гэдгийг батлав. Немецийн археологичид 9000 жилийн өмнө хүнээр тахил өргөн толгойг нь авдаг байсан ёслолын ул мөрийг тогтоожээ.
Фото: D Coetzee, iStock (x2)
Бэлтгэсэн Ш.МЯГМАР