Хотын төвөөс 4км зайд, нийслэлийн А зэрэглэлийн бүсэд цогцлоосон Залуусын хотхон “X Apartment”–ын зөвхөн танд олгож буй хөнгөлөлт урамшууллыг танилцуулж байна.
1. Залуусын хотхон “X APARTMENT”-ын хөнгөлөлт, урамшууллууд
2. Залуусын хотхон “X APARTMENT”-ын төлбөрийн таатай нөхцөлүүд
3. Залуусын хотхон “X APARTMENT”-ын өрөөний сонголтууд
4. Залуусын хотхон “X APARTMENT”-ын үйлчилгээний төвүүд
1. Залуусын хотхон “X APARTMENT”-ын хөнгөлт, урамшуулалууд
- Бидний зүгээс зөвхөн танд олгож буй бодит хөнгөлөлт: Таны сонгосон орон сууц болон урьдчилгаа төлбөрөөс хамааран төлбөрийн 3-30 сая төгрөгийн бодит хөнгөлөлтийг олгож байна.
- Албан байгууллага, хамт олноороо эдлэх тусгай хөнгөлөлт: Хамт олноороо сонголт хийснээр 10% урьдчилгаатайгаар 8% зээлд тусгайлан хамрагдах боломжтой бөгөөд м2 үнийн хөнгөлөлт, авто машины дулаан зогсоолын үнийн хөнгөлөлт, Монтессори сургалттай цэцэрлэгт хүүхдээ үнэгүй суралцуулах эрх зэрэг таны тав тухтай амьдрахад чиглэсэн бодит хөнгөлөлтүүдийг санал болгож байна.
- “X APARTMENT”-ыг сонгосноор таны эдлэх нэмэлт хөнгөлөлтүүд:
Таны сонгосон байрнаас хамааран гал тогооны тавилга болон цахилгаан бараа, Монтессори сургалттай хүүхдийн цэцэрлэгт 6-12 сар хөнгөлөлттэй үнээр хүүхдээ сургах эрхийн бичиг, дулаан авто зогсоолын үнийн дүнгийн 10-30%-ийн хөнгөлөлтийг урамшуулал болгон бэлэглэнэ
2. Залуусын хотхон “X APARTMENT”-ын төлбөрийн таатай нөхцлүүд
- ЗГ-аас хэрэгжүүлж буй 8% зээлээ 7 хоногт шийдвэрлүүлэх боломж: Та 100% ашиглалтанд орсон орон сууцнаас сонголтоо хийн, бидэнтэй хамтран ажилладаг Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк, Төрийн банк-уудаар тусгайлан үйлчлүүлж 8%-ийн зээлээ 7 хоногийн дотор шуурхай шийдвэрлүүлэх таатай боломжийг зөвхөн бид санал болгож байна.
- 1-3 жилийн хугацаатай, хүүгүй графикаар төлөх хамгийн таатай боломж: Амжилтай яваа бизнесмен Танд зориулан өөрийн таалалд нийцсэн орон сууцыг бидний нэрлэсэн үнээр худалдан авч, төлбөрийн 50 хувийг төлөөд үлдэгдэл төлбөрөө 1-3 жилийн дотор хүүгүйгээр төлөх Ухаалаг төлбөрийн нөхцлийг онцгойлон санал болгож байна.
- Бизнесмен танд зориулсан төлбөрийн уян хатан нөхцөл: Та өөртөө болон байгууллагын хамт олондоо зориулан манай орон сууцнаас сонголт хийж, өөрийн эрхлэн явуулдаг бизнес болох барилгын сайн чанарын материалууд болон арматураар харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүхий таатай нөхцлийг санал болгож байна
3. Залуусын хотхон “X APARTMENT”-ын өрөөний сонголтууд:
Хамгийн бодит үнэтэй, орон зайн төгс шийдлээр баригдаж буй Залуусын хотхоны 27 – 29мкв талбайтай 1 өрөө, 54 – 70 мкв талбайтай 2 өрөө болон 68 – 70 мкв талбайтай 3 өрөө орон сууцнаас өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.
Энэ удаа та бүхэндээ интерьер болон экстерьерийн орчин үеийн загвараар цогцлоосон Залуусын хотхон “Х Аpartment”-ын 54 – 70мкв талбайн сонголт бүхий 2 өрөө орон сууцны загварын байрыг танилцуулж байна.
4. Та бүхэнд барилгын нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээний төвүүдийг танилцуулж байна:
Бид залуучууд, залуу гэр бүлүүддээ зориулан тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээснээрээ бусдаас ялгарах бөгөөд барилгын 1 дүгээр давхартаа оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах үйлчилгээний төвүүдийг нэг дор цогцлоосон.
Таныг Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмсэн, шилдэг архитектур, орон зайн өвөрмөц шийдэл бүхий Залуусын хотхон “X APARTMENT”-аас өөрийн таалалд нийцүүлэн сонголтоо хийхийг урьж байна.
Facebook: www.facebook.com/XApartment
Веб сайт: www.xapartment.mn, www.ubproperties.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919, 88030203, 89010865
X Apartment-ын хаяг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны зүүн урд талд
Захиалга авах оффис: СБД, УДЭТеатрын хойд талд, Улаанбаатар пропертиз ХХК