Гэрэлтүүлэгт шинэ технологи нэвтрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлэгт шинэ технологи нэвтрүүлэв

Баянхонгор аймгийн төвийн гэрэлтүүлэгт шинэ технологи нэвтүүлжээ. Тус аймгийн төв авто зам дагуу хийсэн гэрэлтүүлэг байгаль орчинд халгүй, цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмнэлттэй гэдгээрээ онцлог. Энэ ажилд 250 сая орчим төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хороооллын гудамжны гэрэлтүүлэгт ч мөн багагүй хөрөнгө зарцуулж, үр дүнтэй ажиллажээ. Аймгийн төвөөс гадна Бууцагаан, Бөмбөгөр зэрэг сумд гудамж талбайгаа гэрэлтүүлэгтэй болгон, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрахад анхаарч хяналтын камерыг хүртэл суурилуулсан газар ч бий гэнэ. Мөн цаашид Баянлиг, Богд, Баацагаан, Өлзийт сумд төвийнхөө гудамж талбайг шөнийн гэрэлтүүлэгтэй болгох ажээ.  

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж