Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Онон-Улз голын сав газрын захиргаанаас Улз голын сав газрын “Ус ашиглагч-харилцагч байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, Онон-Улз голын сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох, “Шинь Шинь” ХХК, “Жамп-Алт” ХХК, “Дун-Эрдэнэ” ХХК-ийн төлөөлөл болон холбогдох хэлтэс, агентлаг, аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Зөвлөгөөний эхэнд “Шинь шинь” ХХК Баяжуулах үйлдвэрийн усан хангамж, ус ашиглалтын байдлын талаар танилцуулав. Зөвлөгөөнөөр:
Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хөрс, усны шинжилгээ
Усны тоолуурын баталгаажуулалт, стандартын шаардлага
Ус ашигласны төлбөрийг тооцох аргачлал
Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн талаар баримтлах бодлого, чиглэл
2016 оны ус ашиглалтын байдал, 2017 онд ус ашиглалтад тавигдах шаардлага, гэрээ байгуулахад анхаарах асуудал
Төрийн хяналт шалгалтын ажилд тавигдах шаардлага, анхаарах асуудал
2015, 2016 оны ус ашигласны төлбөр төлөлтийн байдал, төлбөр төлөлтийг сайжруулах талаар авах арга хэмжээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал дүгнэлт хэлэлцүүлэг явуулна.
Зөвлөгөөний төгсгөлд зөвлөмж гарган мөрдөх ажээ.
ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN