Төрийн албанд мэргэшлийн шалгалт өгөх хүмүүсийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Төрийн албанд мэргэшлийн шалгалт өгөх хүмүүсийг бүртгэнэ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг бүртгэхээр болжээ. Бүртгэл ирэх сарын 13, 14-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт явагдах гэнэ.

Ингэхдээ сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэх юм. Бүртгүүлэх иргэд тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх, их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийн үнэмлэх, мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамарсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамарсан байх шаардлага тавьжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж