ТҮЦ цэгцлэх ажил эсэргүүцэлтэй тулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

ТҮЦ цэгцлэх ажил эсэргүүцэлтэй тулах уу?

Хотын шинэ дарга Су.Батболд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 1500 орчим ТҮЦ-ийн тоог цөөлж, цэгцлэх гэтэл ТҮЦ эзэмшигч иргэд хэл ам гарган эсэргүүцснээр зогсонги байдалд орсон.

“Олон нийт иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзоригийн мэдээлснээс үзэхэд, “Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбат гэгч нь НИТХ-ын дарга асан Д.Баттулгын шууд дэмжлэгтэйгээр боловсон ТҮЦ барих нэрийн дор жижиг худалдаа эрхлэгчдэд 11 сая төгрөгийн үнэ бүхий 300 орчим ТҮЦ-ийг шахалтаар худалдсан гэх яриа байгаа бололтой. Д.Баттулга ТҮЦ худалдаж авсан иргэдийн бичиг баримт, газрын зөвшөөрөл зэргийг НИТХ-аар хэлэлцэн, хурдан хугацаанд гаргаж өгсөн гэх мэдээлэл үүнийг дагалдаж байна. Гэтэл 11 сая төгрөгөөр үнэлэгдсэн дээрх ТҮЦ-ийн бодит үнэ нь дөрвөн сая төгрөгт багтах боломжтой гэнэ. Иймд энэ маргаан үргэлжлэхийн хэрээр НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгын эсэргүүцэлтэй тулах нь гэж “Олон нийт иргэний хяналт” ТББ үзэж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж