Бизнес эрхлэгч залуучууд чуулна

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгч залуучууд чуулна

Өнөөдөр болох үйл явдлыг товчхон хүргэе.

09.30 цагт: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах, санал солилцох зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт энэ сарын 29-30-нд ГХЯ-ны хурлын танхимд болно.

10.00 цагт: "Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө аргачлал" сэдэвт сургалт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд эхэлнэ. Энэ үеэр Анагаах ухааны "Энэрэл" их сургуулийн багш оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гэрийн үйлчилгээ үзүүлнэ.

10.00-12.00 цагт: Монгол улсын Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүн"-д хийсэн Дэлхийн банкны судалгааны нээлт УБ зочид буудлын Хөх асар танхимд болно.

11.00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурлыг ЗХЖШ-ын 320 тоот танхимд зохион байгуулна.

11.00 цагт: Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын залуучуудын холбоонд эхэлнэ.

11.00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн амин дэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.

11.00 цагт: ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхимээс зохион байгуулж буй ''Эрх зүйн процесс-эрх зүйн шинэтгэл'' ХСИС-ийн Алдрын танхимд болно.

11.00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.

11.30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.30 цагт: Евро-Азийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ” Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд байгуулна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар “Үндэсний чанарын хөтөлбөр”-т тусгагдсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, чацаргана, зөгийн балыг гадаад зах зээлд гарахад түлхэц болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж