Асар том ягаан алмазыг худалдана

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Асар том ягаан алмазыг худалдана

59,6 КАРАТ, ДЭЭД ЗЭРГИЙН ЦЭВЭР, ШИДЭТ ӨНГӨ

Каратын эцсийн худалдаалагдсан үнэ нь 60 сая ам.доллараас давна

Том хэмжээний өнгөт очир эрдэнэ гоёл чимэглэлийн зах зээлд ер бусын үзэгдэл болдог. Эдгээр чулууны үнэ итгэлтэйгээр өсч элдэв тодотгосон тайлбар шаардахгүй. Хэдхэн хоногийн өмнө жин нь жараас давсан каратын The Pink Star гэж нэрлэсэн очир эрдэнийг Лондон хотноо хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Түүний гоёл чимэглэл тухайлбал энгэрийн  зүүлт эсвэл хүзүүний зүүлтэд бид харахгүй нь ойлгомжтой. Ийм гайхамшгийг сейфт хадгалдаг юм. Дэлхийн олны өмнө 2013 онд үзүүлэгдэн шагшруулж байсан энэ ягаан очир эрдэнийн дуудлагын худалдааны анхны үнэ нь 60 сая доллар. Энэ чулууны төлөө үнэ хаялцалт дөрөвдүгээр сарын 4-нд Гонконгт явагдана. Чулууны хувь тавилан энгийн биш. Энэ чулуу дөрвөн жилийн өмнө Женев хотын Sotheby's дуудлага худалдааны гол лот болж байсан юм. Хамгийн сүүлчийн үнийг хэлсэн дилер бөгөөд чулуу засагч Айзек Вульф дуудлага худалдааны комиссын мөнгийг оруулсан 83 сая доллараа төлж чадаагүй юм.

Өөр худалдан авагчид олдсон ба ягаан од  алмазын зах зээлийн тэнгэрт гэрэлтэж байна. Бараг таван жилийн турш үнэт чулууны шинжээчдийн өргөн уудам нутгаар шинжлэгдсэн дээд амжилтын эзэн болж байна. The Pink Star — ягаан од нь  Америкийн геммалогийн хүрээлэнгийн шинжилгээнд орж байсан хамгийн том бөгөөд хамгийн цэвэр үнэт чулуу юм. Вульф шиг 83 сая доллараас илүү  үнэ хэлэх зүрхтэн энэ удаа олдох болов уу? Гэхдээ дөрөвдүгээр сарын 4-нд хэдэн хятад  тэрбумтнууд ягаан мөрөөдлийнхөө төлөө ирнэ итгэл дуудлага худалдааг зохион байгуулагчдад байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж