Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Европ усанд живнэ

Еврокомиссийн Судалгааны нэгдсэн төв үерийн эрсдлийн талаар илтгэл бэлтгэсэн байна. Дэлхийн бүх нийтийн дулаарлын эрсдэлийг бүгдийг тооцон  үзээд XXI зуунд Европын тал хувь нь дэлхийн далай тэнгисийн хэсэг болно гэж итгэлтэйгээр хэлнэ хэмээн эрдэмтэд бичжээ.

Фото: Jeff J Mitchell/ Gettyimages

СНТ-ийн  эрдэмтэд Еврокомиссийн эрэг орчмын далай судлаачид мөн Америкийн геофизикийн холбооны сэтгүүлд хэвлүүлсэн шинэ судалгааны тэргүүлэх зохиогч, Михалис Вусдукас ярихдаа агаарын хэм 4 хэмээр дулаарахад үерийн эрсдэл тав дахин нэмэгдэнэ гэв.

"Хүлэмжийн хий, туйлын мөсөн бүрхүүлийн хайлалтын эрсдэлийг тооцон үзээд бид Хойд Европын эргийн бүсийн өргөн цар хүрээтэй үер нь жилээс жилд Европын орнуудын хот суург  эвдэн сүйрүүлсэн үер болон хувирахыг  харах болно. Хэрэв хэрэг явдал ингэж өрнөх юм бол  хэдэн жилийн дараа таван сая европчууд орон гэргүй болно” хэмээн Вусдукас ярьж байна.

СНТ-ийн эрдэмтэд цаг уурын өөрчлөлтийн загвар, үерийн  давтамж, үр дагавар ямар байхыг тооцоолоод  энэ зууны төгсгөл рүү Европын хүн амын 73 хувь үерийн  хэлэх аргагүй  үр дагаварт нэрвэгдэнэ. Мөн дэлхийн эдийн засгийн 79 хувь  устгагдана гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа  ажээ.

"Газар дундын тэнгис, Хар далайн төвшин ойролцоогоор нэг метрээр нэмэгдэх бөгөөд Атлантын болон нэгдсэн вант улс, Ирландын эрэгт бас ийм байдал үүснэ. Норвеги, Балтийн тэнгисийн далайн төвшин мэдэгдэхүйц янзаар нэмэгдэх болно” хэмээн эрдэмтэн ярив.

“Хэрэв хүлэмжийн хийн хаягдал энэ зууны турш үргэлжлэн үргэлжлэх юм бол далай  тэнгисийн эрсдэлийн төвшин 81 см-ээр нэмэгдэнэ. Таван сая  европчууд  өөрсдийн гэр орныг орхин дүрвэхэд хүрнэ  Араөй зөөлөн хувилбараар аваад үзсэн ч 2040 онд далайн төвшин 57 мс-аар нэмэгдсэн байх юм” хэмээн Вусдукас өгүүллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж