
Станцын нэг болон хоёрдугаар реакторын хоорондох агааржуулалтын системийн цамхгийн доод хэсэгт хэмжих багажийн заалт 10 мянган мсв/цаг зааж байгаа ба энэ хэсэгт ямар ч хүн нэг цаг байхад л үхэлд хүргэх хангалттай хортой аж. Цунамийн дараа уг хэсэгт радио идэвхт цацрагийн хэмжээ хамгийн их төвлөрсөн байжээ. Аж үйлдвэржсэн улсын нэг хүний биед жилд дунджаар м3/ц цацраг шингэдэг бол өнгөрсөн гуравдугаар сарын гамшгийн дараа цацрагийн хэмжээ м400/ц болтлоо нэмэгдсэн байна.
ТЕПКО компани өндөр идэвхжилтэй байгаа газрыг хааж, цацрагийн нөлөө болоод нөхөн сэргээх ажилд цацрагийн хэмжээ хэрхэн нөлөөлөхийг шалгаж эхэлсэн ба газар дээр ажиллаж байгаа ажилчдын биед одоогийн байдлаар сөрөг гаж нөлөө илрээгүй байгаа тухай мэдээлжээ.
Токио хотоос хойд зүгт 240 км зайд оршдог Фүкүшима Дайчигийн станц өнгөрсөн гуравдугаар сард цунамийн гамшигт нэрвэгдсэн явдал нь 1986 онд Чернобылийн цахилгаан станц дэлбэрснээс хойш болсон анхны хамгийн том гамшигт аюулд зүй ёсоор тооцогдож байгаа. Мичиганы Их сургуулийн цөмийн инженерингийн профессор Гэри Вос хэлэхдээ “Цацраг идэвх өндөр байгаа хэсгийн байршлаас харахад реактор хайлах үед дотоод даралтыг бууруулахаар сулласан агаар болон уураар цацраг идэвхт материал нэвчсэн. Станцын доторх агаар шүүлтүүрээр гадагшилдаг ба уг шүүлтүүр цацраг идэвхийн хэсгүүдийг хуримтлуулсаар нэг газарт бөөгнөрүүлсэн байж болно” гэжээ.
Мэргэжилтнүүд цацраг идэвхийн эх үүсвэрийг тогтоохын тулд гамма цацраг илрүүлэх камерыг ашиглаж байгаа ажээ. ТЕПКО-ийн удирдлагууд Фүкүшима станцад нүүрлэсэн хямралыг ирэх арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд бүрэн арилгана хэмээн төлөвлөж байгаа ба одоогийн байдлаар инженерүүд реакторыг хөргөхөд ашиглаж байсан 100,000 тонн бохир усыг зайлуулж, хоргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
zochin 2011-08-03 14.98.19.238
buh yum saihan bolno iim hodolmorch ard tumen yum chini
JP 2011-08-03 126.172.56.23
Japanchuud aldsan ch aldaagaa zasch chaddag humuus
Зочин 2011-08-03 124.158.64.65
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275