Эрвин Блюменфельдын бүтээлүүдийг Парист үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Эрвин Блюменфельдын бүтээлүүдийг Парист үзүүлнэ

ХХ зууны дунд үеийн загварын шилдэг гэрэл зургуудыг Cité de la Mode et du Design үзүүлж байна.

Эрвин Блюменфельд загварын гэрэл зурагт хувьсгал хийсэн хүн юм. Fashion гэрэл зургийн домогт дүрүүдийг тэрээр урлагийн бүтээл болгосон гавъяатай. Алдарт гэрэл зурагчны мэндэлсэний 120 жилийн ойгоор Парисын Cité de la Mode et du Design галерей түүний уран бүтээлийн оргил үе байсан 1941 – 1961 онуудын гэрэл зургуудыг танилцуулж байна. Эдгээр 20 жилд тэр нацизмаас зугтан Америкт суурьшсан байв. Түүний Нью-Йорк дахь урлан нь алдарт гэрэл зурагчны гэр нь болсон байлаа.

Кадр дахь эвлүүлэг уусгасан, урсгасан дүрсээр эрэл хайгуулаа хийж иржээ. Блюменфельдын шилдэг бүтээлүүдийг зургадугаар сарын 4 хүртэл нийтэд сонирхуулах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж