Нэг сая тонн хадлан бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Нэг сая тонн хадлан бэлтгэнэ

Наадмын маргааш намар гэдэг. Энэ үг малчдыг өвөлжихөд бэлдэх улирал гэдгийг малчдад сануулсан утгатай. Хотын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж эхэлсэн бол орон нутаг ч мөн намрын ажилдаа гарахаар зэхэж эхэлжээ.

Энэ зун Монголын нийт газар нутгийн 90 хувьд нь хур бороо ихтэй зуншлага сайн байгаа ажээ. 160 мянган малчин өрхийн бойжуулсан 13 сая орчим төлтэй нийлээд 43 сая мал зусч байна. Өвөлжилтөд бэлтгэн нэг сая гаруй тонн байгалийн хадлан, 40 мянган тонн гар тэжээл, 130 мянган тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Увс аймаг 50 мянган тонн хадлан бэлтгэх бол, Булган аймаг 100 мянган тонн хадлан бэлтгэх гэнэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хадлан хураах техник, бэлтгэл ажил 85 хувьтай байгаа ажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж