Винус Уильямс Майамид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Винус Уильямс Майамид өрсөлдөж байна

Мэргэжлийн эмэгтэй теннисчид АНУ-ын Майамид өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс оролцож байгаа бөгөөд шөвгийн наймд үлдлээ. Энэ жил 36 настай алдарт теннисчин өчигдрийн тоглолтод ОХУ-ын С.Кузнецоваг 6:3, 7:6-аар хожсон юм. Винусын дараагийн өрсөлдөгч дэлхийн чансааг тэргүүлэгч Германы А.Кербер бөгөөд тэд өнөөдөр өрсөлдөнө.  Майамигий нээлттэй тэмцээний шөвгийн наймд Румыны С.Халеп, Данийн К.Возниацки, Чехийн Каролина Плишкова нарын шилдэг теннисчид үлдээд байна.

WTA ангилалд багтдаг тус тэмцээний шагналын сан 7 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд тэмцээний ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд ирэх ням гаригт тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж