Баянхонгор аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас СДЭ, СЭМТөвүүдийн сувилагч нарыг чадавхжуулах, төрөлжсөн сувилахуйн тусламж үзүүлэх арга барилд сургах, харилцан туршлага судлах, шинэ санаа, бүтээлч ажлыг нэвтрүүлэх зорилгоор "Сувилагч солилцоо" ажлыг 2017 оны гуравдугаар сарын 13-27-ны өдрийг дуустал үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын хуваарийн дагуу амжилттай зохион байгууллаа.
Солилцоогоор СДЭ, СЭМТөвүүдэд ажилласан Нэгдсэн эмнэлгийн сувилагч нарт ажлын үр дүн тайланг үндэслэн 4 дүгээр сард цалингийн 15 хувь хүртэл урамшуулал олгохоор Нэгдсэн эмнэлгийн захиргаа шийдвэрлэсэн. СДЭ, СЭМТөвүүдэд солилцоогоор ажиллах хугацаандаа ерөнхий болон төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээний гардан үйлдлийг сувилагч нарт зааж сурган өөрсдийн мэдлэг, ур чадвараа мэргэжил нэгт нөхөхтэйгөө харамгүй хуваалцан, зөвлөн тусалж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, сахилга батыг чанд баримтлан ажилласан нэгдсэн эмнэлгийн сувилагч нартаа сувилахуйн албаны бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын хамтын ажиллагаа, сувилахуйн их үйлсэд амжилт хүсье. 2017 оны 03 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд ӨЭМТ, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн сувилагч нар нэгдсэн эмнэлэгт сувилагч солилцоогоор ажиллаж байна.
ЭХ СУРВАЛЖ: BAYANKHONGOR.GOV.MN