Сүхбаатар дүүрэгт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүрэгт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэв

Сүхбаатар дүүрэгт хоёр томоохон бүтээн байгуулалтын ажилд нь санхүүжилт дутсан учир хотын удирдлагуудад хандсан байна. Үүнд, Сэлбэ голыг сэргээж, урсацыгнэмэгдүүлэхэд 5.6 тэрбум, Төр захиргааны ордоноо барихад мөн таван тэрбум гаран төгрөг шаардаж байгаа юм байна. Энэ дүүрэгт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил нь Сэлбэ голын урсацыг сайжруулах ажил юм. Эл ажлыг хотын удирдлагууд санаачилсан. Энэ жилийн хувьд хоёр тэрбум төгрөг энэ ажилд зарцуулахаар төлөвлөөд байгаа ч дахин 5.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Эхний ээжлинд хотын төв дундуур 1.2 км газар усны урсацыг нэмэгдүүлэх ажил хийгдэнэ. 

Тус дүүрэгт 13 төсөл арга хэмжээнд дөрвөн тэрбум 322 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Мөн Сүхбаатар дүүрэгт дүүргийн төр захиргааны байрыг барих ажил өрнөж байгаа.  Тус барилгын тендерт “Өндөр буянт” компани шалгарч, эл барилгын суурь, подвалийн ажлыг дуусгасан. Энэхүү ажлыг цааш нь дуусгахын тулд таван тэрбум 486 сая төгрөг дутагдаж байгаа юм байна. Энэхүү том ажлаас гадна хүүхэд залуучуудад зориулсан мөсөн гулгуурын талбай бүхий биеийн тамир спортын төв, 19, 20 дугаар хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилга баригдана. Өнөөдрийн байдлаар иж бүрэн хүлээж авсан бүтээн байгуулалт тохижилтын ажил нь гэвэл Цэрэндоржийн гудамж юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж