Этгээд загвартай цув энэ хаврын “мода”

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Этгээд загвартай цув энэ хаврын “мода”

Урин дулааны цаг ирж буйтай холбоотой гадуур хувцасны шүүгээгээ шинэчлэхээр төлөвлөж байна уу. Тэгвэл энэ хавар зуны улиралд Кембрижийн гүнгийн авхай, Ким Кардашьян, Эмма Уотсон болон бусад оддын өмсөж буй цув энэ хаврын цувны загварыг тодорхойлж байна. 2017 оны эмэгтэй цув сонгодог хар загвараас эхлэн төрөл бүрийн чимэглэл, этгээд загвартай цув байж болно.


ХАР, СОНГОДОГ ЗАГВАРТАЙ ЦУВ

Burberry, H&M, Max Mara, Prada

Сонгодог хар загвартай цув нь ажил хэрэгч хувцаслалт болон үдэшлэгт явахад ч тохиромжтой. 2017 оны хавар-зуны загвар болох ус нэвтэрдэггүй болон тансаг торгон материалтай хар цув цаг агаарын ямар ч нөхцөлд тохиромжтой.


ТОД ӨНГӨ

Lumarine, Burberry, Michael Lo Sordo, Ports 1961

Хар болон биеийн өнгөтэй цув танд таалагдахаа больсон бол энэ улиралд тод өнгөлөг өнгийг сонгохыг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна. 2017 оны эмэгтэй цувны загварт тод ягаан, улаан, шар зэрэг бүхий өнгийг загварын мэргэжилтнүүд сонгож байна. Гэхдээ бүрхэг өдөр тод өнгө таны болон таны эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээдэг аж.


НҮДЭНД ТУСАХ ХЭЭ

Milly, Miu Miu, Roberto Cavalli, Valentino, Zara

2017 оны эмэгтэй цувны загварт ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Иймээс та өөрийн сонирхолдоо тохируулан ямар ч хээ загвартай цув сонгож болно. Гэхдээ хүний анхаарал татахуйц хээ угалз, өнгө төрхтэй байх нь энэ хаврын цувны загварын онцлог юм.


ГЯЛГАР ЦУВ

Tory Burch, Burberry Brit, Zara

2017 оны эмэгтэй цувны загвар дотор хамгийн тунгалаг пластиктай толин тусгалтай сансрын хувцас мэт загвартай цув эрэлттэй байна. Цув нь голдуу спортлог загвартай, ус нэвтрүүлэггүй даавуун материалтай аж. Энэ загварын цув өмссөнөөр бороотой өдрүүдэд ч гэсэн загварлаг харагдах боломжтой юм .

ЭХ СУРВАЛЖ: ELLE

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж