“Дүүриймаа”-гүй угталт

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

“Дүүриймаа”-гүй угталт

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудад ажиллах үеэр “Дүүриймаа”-гүй угталт угтжээ.  

Өмнө нь орон нутагт Засгийн газрын гишүүн ажиллах бүрийд аймгийн төвөөс 10-20 км зайд нутгийн удирдлагууд нь тосон авч, өөрсдөдөө ч ажил удан, бензин, шатахуун шатааж, бөөн зардал гаргаж, цаг заваа үрдэг байсан “Дүүриймаадах” арга хэмжээг Ерөнхий сайд хориглох шийдвэр гаргасан нь ийн биеллээ олж эхэлсэн байна.

Хэрвээ хориглоогүй бол тухайн үед цаг агаар хүндхэн аймгуудын дарга нарын хувьд цасанд суухаас эхлээд багагүй асуудалтай тулж, “Дүүриймаадах” байсан биз ээ. Дээр нь хэчнээн ч сая төгрөгийн шатахуун урсгах байсныг таахад бэрх.

Харин нутгийн иргэд “Дүүриймаадах” арга хэмжээг угтан авалттай андуурснаас нэг хэсэгтээ будилаад авчээ. Тэд “Дүүриймаадах”-ыг хориглосон байтал яахлаараа төв талбайд цэргүүд жагсаагаад байна вэ” гэхчлэн  нэлээд яриа үүсгэсэн аж.  

“Дүүриймаадах” гэдэг нь социализмын үеэс угшилтай бараг хуультай юм шиг ёсчлогдсон нүсэр арга хэмжээ болтлоо тогтсон байсан бол угталт нь төрийн хүнээ угтаж буй ёслолын нэг арга хэмжээ юм.

Нэлээн олон жилийн өмнө “Дүүриймаадах” арга хэмжээг зогсоосон бол орон нутгийнхны төсвийн зардал тэр хэмжээгээр л хэмнэгдэх байсан байх даа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж