Аймшигт хар шуурга Австралийг чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Аймшигт хар шуурга Австралийг чиглэж байна

Австралийн зүүн эргийн Квинсленд муж онцгой байдал зарлаад байна. Дебби нэртэй хар шуурга эрэг рүү ойртож байгааг Цаг уурын алба сануулж байгаа бөгөөд салхины хурд цагт 250 километр хүрч байгаа юм.

Эрэг хавийн ард иргэд дүрвэж эхлээд байна.

Цаг уурчид салхины зэрэглэлийг дөрөвдүгээр гэн тодорхойлсон бөгөөд хар шуургыг тав хүртэл зэрэглэдэг ажээ.

Хар шуурга өнөөдөр буюу Мягмар гаригт эрэгт хүрнэ гэж үзэж байна.

Дебби нь сүүлийн зургаан жил тохиогоогүй хүчтэй шуурга болж байна.

Засаг захиргааны зүгээс иргэдийг авулгүй газарт шилжин суурьшиж, хүнсний нөөцөө базаахыг анхааруулж байна. Цэргийнхэн болон аврагчид онц байдлын бэлэн байдалд байна.

Квинсленд мужийн Захирагч Анастасия Палащук энэ шуургыг "аймшиг” хэмээн нэрлэжээ.

Цаг уурчдын үзэж байгаагаар хар шуурганы эрэгт хүрэх цаг хугацаа өглөөний далайн түрлэгтэй давхцаж магадгүй байгааг анхааруулж байна. Хэрвээ тэгвэл давалгааны өндөр найман метр хүрч болзошгүй ажээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж