20 компанийн 35,602 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

20 компанийн 35,602 хувьцаа арилжжээ

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 35,602 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 2 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.80%-иар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 1.40% хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 2,220 ширхэг үнэт цаас  212,898,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 817.14 нэгж болж 0.32%-иар өссөн  бол зах зээлийн үнэлгээ 1,416,936,879,960 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж