Монголын Бейсболын Үндэсний Холбооны 20 жилийн ой энэ 2011 онд тохиож байгаа билээ. Тэгвэл ойн хүрээнд тус холбоог үүсгэн байгуулагч Х.Магван, Ц.Түмэндэлгэр агсан нарын нэрэмжит бейсболын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнийг УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очир ивээн тэтгэжээ. Нэрэмжит тэмцээнд найман баг, хоёр насны ангилалд аваргаа тодруулсан. Идэрчүүдийн ангилалд дөрвөн баг тойргоор өрсөлдөж “Strong ball” багийнхан тэргүүлэв. Харин өсвөр насанд “Хар үнэг” баг тэргүүлж алтан медалиар энгэрээ мялаалаа.
“Спортын шуудан” сонин