Давхар ажил хийх нь сайн гэхээс илүү муугаар нөлөөлөх үе бий

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Давхар ажил хийх нь сайн гэхээс илүү муугаар нөлөөлөх үе бий

Залуус нэмэлт орлого олох үүднээс үндсэн ажлаас гадна давхар ажил хийх сонирхолтой болсон. Гэхдээ давхар ажил нь хүн бүрт тохирсон зүйл бас биш ээ.

Гараагаа эхэлж буй Popping компани нь албан байгууллагад зориулан тавилга зохион бүтээж, үйлдвэрлэдэг. Тус компанийн үүсгэн байгуулагч Рэнди Николаугийн үзэж буйгаар 'бизнесийн гараагаа эхлүүлээд удаагүй байгаа хүнд давхар ажил сайн үр дагавар авчирдаггүй' аж.

"Та нэмэлт орлого гэх шархны лентийг шуудхан хуулж аваад, жинхэнэ зорилгоо сонгох хэрэгтэй. Ирээдүйн төлөвлөгөө, боломжит төлөвлөгөөгөө зохиож байтал 'Нээрэн энэ ажлаар хүнтэй уулзах юм байна' гэсэн багахан мөнгө олох асуудал хаалт болдог. " Ингэснээр та тухайн зорилгодоо өөрийн цагаа 100% зориулж чадахгүй. Миний туршлагаас харахад та бараг л бүтэлгүйтэх нь эргэлзээгүй.

Түүний хувьд давхар ажил болон үндсэн ажил хоёрын дунд тодхон зураас татсан. Хэрэв та давхар ажлаа 9-17 цагийн хооронд хийдэг мөн үндсэн ажлаа болгох сонирхолтой бол миний санаа танд хүртээлгүй болж таарна. Харин нэмэлт мөнгө олох зорилгоор л хийдэг бол өөрийн бизнесээ эхлүүлж, мөнгө олох үндсэн урсгалыг хааж байгаа хэрэг юм.

Та долоо хоногийн долоон өдөр, 24 цагийн туршид ажиллах болдог. Унтаж байхдаа, шүршүүрт орохдоо, онгоцоор нисэхдээ гээд л байнга л ажлынхаа талаар бодох болно.

Рэнди Николаугийн бодлоор энтерпренёр болох тэмүүлэлтэй залууст аль болох хариуцлагагүй амьдрал зохимжтой. Гэхдээ хариуцлага хүлээж байгаа ч гэсэн энтерпренёр болох тэмүүлэл байгаа л бол үзээд алдахыг зөвлөдөг.

Давхар ажил хүсэл тэмүүллийг унтраадаг. Та өөртөө эзэн нь болж, асар их мөнгө олох зорилгоор өөрийн бизнесийг эхлүүлж байна гэвэл хангалттай эрч хүчтэй болж чаддаггүй. Сургуулиа төгссөний дараагаас л таны дотор л нэг зүйл дүрэлзэн ассаар ирсэн байх хэрэгтэй. Эсрэгээрээ ямар нэгэн мэдээ уншаад л ганц шөнийн дотор саятан болох дүрэлзсэн хүсэл төрсөн бол тийм зүйл болдоггүй л гэж хэлье. Хэдэн жилийн хөдөлмөр шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: BIZNETWORK.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж