Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны тайлангийн хурлыг 2017 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд зохион байгууллаа.
Тайлангийн хуралд санхүү аж ахуйн чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг 110 алба хаагчид оролцсон юм. Хурлаар Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитын шалгалтын дүн, 2017 оны батлагдсан төсөв, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай” хууль болон “Цагдаагийн байгууллагын хэмжээнд үндсэн хөрөнгө, бараа материал, үнэт цаас, мөнгө хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх, тооцоо бодох арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ