Тус дүүрэгт 13 төсөл арга хэмжээнд дөрвөн тэрбум 322 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Мөн Сүхбаатар дүүрэгт дүүргийн төр захиргааны байрыг барих ажил өрнөж байгаа. Тус барилгын тендерт “Өндөр буянт” компани шалгарч, эл барилгын суурь, подвалийн ажлыг дуусгасан. Энэхүү ажлыг цааш нь дуусгахын тулд таван тэрбум 486 сая төгрөг дутагдаж байгаа юм байна. Энэхүү том ажлаас гадна хүүхэд залуучуудад зориулсан мөсөн гулгуурын талбай бүхий биеийн тамир спортын төв, 19, 20 дугаар хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилга баригдана. Өнөөдрийн байдлаар иж бүрэн хүлээж авсан бүтээн байгуулалт тохижилтын ажил нь гэвэл Цэрэндоржийн гудамж юм байна.